Хүүхдүүдийн хамгийн дуртай баяруудын нэг яах аргагүй Halloween. Өнөөдөр дэлхий даяар аравдугаар сарын 31-нийг хүмүүс “аймшгийн” сэдэвтэй баяр болгон тэмдэглэж, бие биеэ амттанаар дайлж, хүүхдүүдэд чихэр тараан тэмдэглэдэг.
Уг баярыг залуучууд, хүүхдүүд илүүтэй тэмдэглэх болсон. Тэд баяртаа зориулж дуртай цуврал, аймшгийн киноныхоо дүрийн хувцас, будалтаар гангарна. Дүрд хувирсан хүүхдүүд хөршүүдийнхээ хаалгыг тогшин “Сүнсний баярын мэнд. Чихэр өгөөч, намайг хуурах уу, дайлах уу” хэмээн найзуудаараа явна. Чихэр өгвөл баярлаад л гүйчихнэ. Найзуудаараа нийлж танихгүй айлаар зочилж атга чихэр торлоод баярладаг баяр halloween-ээс өөр байхгүй биз.
Halloween бидний баяр биш, гадаадын орныг л дуурайлаа гэх хүмүүс ч цөөнгүй. Гэхдээ хүүхдүүд хөгжилдөж л байг. Зарим айлууд ч үүнд дуртай. Хаалга тогшсон хүүхдийг баярлуулахаар чихрээ бэлдээд, хаалган дээрээ бяцхан тэмдэг тавиад хүлээдэг болжээ. Атга чихэр өгчхөөд сурлага хөдөлмөрт нь амжилт хүсээд үлддэг. Хүүхэд баярлуулсан хүмүүс ч сэтгэл хангалуун байдаг.
Хамтдаа хөтлөлцөөд явах тоглоомын талбай, үзвэр үйлчилгээ нь хомс үед хүүхдүүд нэг өдрийг найзуудтайгаа хөгжилдөг. Өмссөн, зүүсэндээ өөрсдөө баяртай харагддаг, сэтгэл шингээж бэлддэг баярын нэг нь болохоор сэтгэлийг нь дэмжээд атга чихэр аваад өгөөрэй.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих