ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа нас барсан иргэний асуудалд цагдаагийн алба хаагч буруутай нь тогтоогдвол ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна

image-98730e27-7da7-426d-bbec-a29e71287193Хүний эрхийн дэд хороо Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож, улмаар эмнэлгийн тусламж авах явцдаа нас барсан иргэн О-гийн эрх чөлөөнд халдсан, эрүүдэн шүүсэн эсэх асуудлаарх мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож буй. Хуралдаанаар холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: ЦЕГ-ын дарга Т.Сүхболд таниас асуухад, танай албан хаагчид амь хохирогчийн талаарх эмзэг мэдээлэл олон нийтэд дэлгэсэн. Энэ хууль зөрчсөн үйлдэл мөн үү. Дээр нь ёс зүй, хүний эрх, хүнлэг ёсны талаар хэрвээ танай байгууллага болон та ойлголттой бол өнөөдөр та ЦЕГ-ын даргын хувьд хариуцлага хүлээгээд огцорход бэлэн байна уу?

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаар болон, гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг порокурорт танилцуулж, тус байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгдөг. Мэдээлэл өгөх эсэх зөвшөөрлийг Цагдаагийн байгууллагын дарга өгдөг. Мэдээлэлийг өгүүлэхдээ бид прокурорын байгууллагаас зөвшөөрөгдсөн хэсгийг нь өгүүлдэг гэсэн үг. Хувь хүний эмзэг мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллага олон нийтэд мэдээлсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн. Харин цагдаагийн алба хаагч эрүүдэн шүүсэн гэх асуудлыг АТГ чиг үүргийнхээ хүрээнд шалгана. Хэрэв танай алба хаагчид буруутай байна гэж тогтоогдвол би ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих