АТГ-т шалгагдаж буй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг Авлигатай тэмцэх газраас энэ сарын 16-ны өдөр /2024.10.16/ баривчилж, саатуулсан байдаг.
Улмаар тэднийг мөрдөн шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих