ЖДҮ-ийн дарга Я.Эрдэнэсайханы хууль зөрчсөн тушаал, Үнэлгээний хороо байгуулсан баримтууд

image-41836a17-bd98-4a01-996b-1c52600d941bЖижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан улсын төсвийн хөрөнгийг захиран зарцуулахдаа хууль зөрчсөн баримтууд дэлгэгдээд байгаа билээ. Тэрээр өнгөрсөн хавар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даалгавраар "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг сурталчлах, олон нийтэд таниулах, хоршиж хамтран ажиллах талаар цаг үеийн мэдээллийг түгээх төсөл, арга хэмжээнд 2.1 тэрбум төгрөг баталж, захиран зарцуулжээ.
Ингэхдээ Я.Эрдэнэсайхан эхлээд өөрийн удирдаж байгаа байгууллагынхаа 2024 оны төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг өөрчлөх тушаалыг 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гаргаж, Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий төсөл арга хэмжээний жагсаалтыг шинээр нэмж баталжээ.
Ингэхдээ "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлан таниулах ажилд 1.78 тэрбум төгрөг, "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг сурталчилсан сэтгүүл, хоршооны сайн туршлагыг тусгасан каталоги, стикер, уут, сонин хэвлүүлэх ажилд 362. сая төгрөг төсөвлөсөн байна.
Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаа авах журмыг зөрчсөн байна. Тодруулбал, харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 70 сая /бараа/, шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 20 сая төгрөг байхаар журамласан байдаг. Хэрвээ Засгийн газрын барааны, ажлын, үйлчилгээний журамд заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэх ёстой.
Тэгвэл Я.Эрдэнэсүрэн дарга харьцуулалтын арга болон шууд худалдалтын авалтын журам болон Төрийн худалдан авалтын хуулийг хуулийг зөрчиж 2.1 тэрбум төгрөг хуваарлажээ. Ингэхдээ бараа, ажил үйлчилгээний жагсаалтыг гаргахаасаа эхлээд илтэд захиалагч нь тодорхой төсөл хөтөлбөрийг зоосон гэж хардаж болохоор байна. Тухайлбал, шууд худалдан авалтын хамгийн өндөр дүнгээр гэрээ байгуулсан Нэйшнл сошл медиа ХХК-д зориулж, орон даяар шууд дамжуулалт цацах нэрийдлээр 500 сая төгрөг төсөвлөсөн байна.
Бас нэг хачирхалтай зүйл нь "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг эрчимжүүлэх чиглэлээр худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд хяналт тавих, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн ЖДҮ-ийн газрын даргын тушаалаар байгуулсан байгаа юм. Гэтэл тухайн өдрөө буюу 2024 оны тавдугаар сарын 20-нд шууд худалдан авалт хийх 10 хэвлэлийн нэр тодорч, санхүүжилт олгох тухай тушаал гаргаж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.
Эндээс дүгнэхэд, шууд худалдан авалтын гэрээ байгуулсан 10 хэвлэл буюу захиалагч нь анхнаасаа тодорхой байсан төсөл, арга хэмжээнд санхүүжилт зоосон байх магадлал өндөр харагдаж байна.
ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайханы Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг зөрчсөн, илтэд бусдад давуу байдал олгосон болзошгүй үйлдэлд нь ямар нэгэн хариуцлага хүлээлгэж, шалгах уу гэдэг асуудлыг АТГ тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн олдсонгүй.
https://itoim.mn/a/2024/10/28/event/kpf?1a53dac87689a913c295428e8583a8a5


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих