Хотын даргын суга татсан хоёр дахь "жен зи" хэний хүүхэд вэ?
Энэ бол Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, 2000-аад оны бүсгүй. Хоёр сарын өмнө хотын ерөнхий архитекторын албан тушаал дээр зарласан сонгон шалгаруулалтыг "пялаад", нялаад, өрсөлдөгчгүйгээр Ерөнхий архитекторын суудалд тухалсан, манайхны ярьдгаар Z үеийн төлөөлөл.
Хотын ерөнхий архитекторын хамгийн анх удаа ам нээсэн сэдэв нь "хүүхдийн тоглоомын талбайн стандарт" байв. Тоглоомын талбайг стандартгүй барьснаас болж хүүхдүүдийн осол нэмэгдэж байгаа тухай. Өөрөө тоглоомын талбайд тоглож байх насан дээрээ амьтан.
Ч.Төгсдэлгэр "Шинэ Монгол" сургуулийг төгсөөд Японы Ёкохамагийн их сургуулийг хот төлөвлөгч мэргэжлээр төгссөн. Дэлхийн банкны Токио дахь салбарт хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байхад нь хотын дарга Х.Нямбаатар урилга явуулж, нөгөөх нь урилгыг хүлээж аваад ирсэн гэж байгаа. Найман сарын өмнө зарласан нөгөө сонгон шалгаруулалт, шалгаруулалтад материалаа өгсөн горилогчдыг зүгээр "чөтгөр лүү” нь илгээсэн гэсэн үг.
Манай парламентад ч бас Z үеийн төлөөлөл нэгээр тогтохгүй, Тухайлбал, Японд хот төлөвлөлтийн инженерээр төгссөн Г.Лувсанжамц гэх залууг МАН-ын жагсаалтын нэгд бичиж, УИХ-ын гишүүн болгосон. Яагаад ийгаад гээд хүмүүсийн нүд орой дээрээ гараад өнгөрсөн. Сүүлд сонсохнээ нөгөө хүн маань Хотын дарга Х.Нямбаатарын эхнэрийн дүү маягтай болоод явчихсан. Алим модноосоо хол унадаггүйн бас нэг жишээ. Хотын ерөнхий архитекторын ар гэр, ах дүү ч бас удахгүй олдох биз.
https://www.inews.mn/a/39712
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих