Сэргээгдэх биш ч, салбартаа ашиг сонирхлын зөрчилтэй Эрчим хүчний ТНБД

tawinbehБайнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхийг "ашиг сонирхлын зөрчилтэй" хэмээн шүүмжлэв.

Харин тэрбээр хариуд нь, "Надад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр зөвшөөрөл авсан компаниудад нэг ч оролцоо байхгүй. 2007-2019 он хүртэл 38 аж ахуй нэгжид 1560 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих зөвшөөрлийг олгосон. Эндээс ес нь ашиглалтад орсон хугацаандаа эхлүүлсэн наймаас бусдыг нь хүчингүй болгосон" хэмээсэн юм.

Тэгвэл Эрчим хүчний ТНБД сэргээгдэх биш ч гэлээ эрчим хүчний салбарт хамааралтай нэгэн. Тодруулбал, “Багануур энерги” ХХК-нд эхнэр, дүүгээрээ хамааралтай гэдэг нь олон нийтэд илж болж байсан. Дүү Н.Намуунбэх нь Ерөнхий нягтлан бодогчоор, эхнэр С.Мөнхжаргал нь Ерөнхий инженерээр ажиллаж байсан намтартай. Харин өдгөө хувь эзэмшигчээр Пүрэвжавын Нямжав, Гүйцэтгэх захирлаар Дашнямын Батбаяр бүртгэлтэй байна.

Тус компани эрчим хүчний шугам сүлжээ, дэд станцын тендерүүдийг авдаг аж. Нээлттэй мэдээллийн дата сангуудаас ямар тендерүүдэд оролцож, хэлэн төгрөг хамж байсныг тодорхой харж болно.

https://eguur.mn/578475/



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих