Н.Номтойбаяр: Утааны түр хороо байгуулаад надаар ахлуулчих, гайхамшгийг үзүүлж чадна шүү
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчдэд үзэл бодлоо илэрхийлэв.
Тэрбээр “Баахан л ажлын хэсэг, үндэсний хороо, тэгээд үр дүн юу байгаа юм бэ. Би дотроо нэг зүйлийг бодож явна. УИХ дээр утааны асуудлыг хариуцсан нэг удаагийн үүргэвчлэлтэй, эрхзүйгээр зохицуулсан түр хороо байгуулаад надаар ахлуулчих. Яагаад гэхээр надад ямар ч ашиг сонирхол байхгүй, би хулгай хийхгүй. Эдийн засгийн болоод шинжлэх ухааны чиг баримжаатай ажиллана.
Бүтэц удирдлагын хувьд ийм онцгой үед яг үнэндээ цэргийн командлалын зарчмаар явах ёстой. Үнэн шүү дээ, маш хатуу сахилга баттай, хариуцлагатай явахгүй бол зүгээр л хуралдсан, сонсгол хийсэн байдалтай явбал бид энэ хямралаас гарна гэвэл худлаа. Дахиад цаг алдана, бүтэхгүй. Тэгэхээр энэ санаачилгыг гаргах судалгааны бэлтгэл ажлыг хийж байгаа.
Засгийн газар нь бусад ажлаа хийг л дээ. Би хоноцын сэтгэлээр хандахгүй, яг үнэндээ гайхамшгийг үзүүлж чадна шүү” гэв.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих