Сергей Шойгу Хойд Солонгост айлчилж байна

AEN20250321004651315_02_i_P4ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу өнөөдөр /2025.03.21/ Хойд Солонгост айлчилж байна. Тэрбээр Пёньянд Ким Жон Ун болон албаны бусад хүмүүстэй уулзана. Хоёр улсын харилцаа сүүлийн үед эрчимчиж буйн нэг илрэл бол Хойд Солонгосын цэргүүдийг ОХУ-ыг дэмжих зорилгоор Украинд байршуулсан явдал. Мөн дээд түвшний айлчлалууд ч нэгэээр тогтохгүй болох төлөвтэй байна. Энэ сарын эхээр Оросын Гадаад хэргийн яамны дэд сайд Андрей Руденко Пёньянд айлчилж, Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуйтай уулзсан билээ. Ким Жон Ун өөрөө ч Орост айлчлахыг үгүйсгэх аргагүй гэж Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Шин Вон Сик өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдэгдэж байв. Путин өнгөрсөн оны зургадугаар сард Хойд Солонгост айлчлахдаа Ким Жон Уныг Москвад урьсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих