“Т.Дүүрэнтэй холбоотой хэрэг нууцын зэрэглэлтэй, мэдээлэл өгөх боломжгүй”

467473888_494647986920377_6205859652406847996_n-810x500Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийг сонгох ээлжит Их хурал удахгүй эхлэх гэж байна. Их хурал эхлэхийн өмнө тус танхимын дэд захирал Ц.Магнайбаатар мэдээлэл өглөө.


-МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн байсан Т.Дүүрэнг өчигдөр Авлигатай тэмцэх газраас саатууллаа. Их хурлыг хойшлуулж, өрсөлдөх боломжоор хангахгүй юу?

-МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл цаг үеийн асуудлаар санал солилцоод Их хурлаа эхлүүлэх боллоо. МҮХАҮТ -ын дүрмээрээ өнөөдөр зарлагдсан хурлыг хойшлуулах боломж байхгүй. Дараагийн ерөнхийлөгчийг сонгож, томилж явах нөхцөл шаардлага байна.

Өчигдрийн хувьд 18 цагийн үед МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнд холбогдох хэрэг үүсгэж, цагдан хорьсон. Энэнтэй холботойгоор Удирдах зөвлөл дээр мэдээлэл солилцлоо.

Үүсээд байгаа хэрэг дээр бидний зүгээс тайлбар хийх боломжгүй. Хэрэг шалгагдаж байгаа нууцын зэрэглэлтэй, олон нийтэд зарлах боломжгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй.

-МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн. Энэ асуудлыг нь яах юм?

-МҮХАҮТ -ын түүхэнд ийм тохиолдол гарч байсан түүх байхгүй. Тийм учраас эрх барих дээд Танхимын Их хурал дээр санал гарч таарна. Оролцуулах уу, үгүй юу гэдэг асуудлаар. Нэр дэвшигч маань мөрийн хөтөлбөр, бүртгэлээ хугацаандаабуюу арваннэгдүгээр сарын 25-нд  өгсөн учраас хэлэлцүүлэх асуудал руугаа оруулаад нийт гишүүдээрээ хэлэлцүүлээд цаашаа явахаас аргагүй.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих