АНУ 500 МЯНГА ГАРУЙ ХҮНИЙ ХУУЛЬ ЁСНЫ СТАТУСЫГ ЦУЦАЛНА

АНУ 500 МЯНГА ГАРУЙ ХҮНИЙ ХУУЛЬ ЁСНЫ СТАТУСЫГ ЦУЦАЛНААНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа цагаачлалын бодлогоо улам чангатгат Куба, Хаити, Никарагуа, Венесуэл зэрэг улсаас ирсэн 500 мянга гаруй цагаачийн хууль ёсны оршин суух эрхийг цуцлахаар болжээ. Энэхүү шийдвэр нь түр хугацааны хамгаалалтын статусын хүрээнд гарч буй бөгөөд АНУ-д оршин суух зөвшөөрөлтэй байсан цагаачдад нөлөөлж байна.

Цагаачлалын статустай хүмүүсийн хувьд ихэвчлэн эх оронд нь дайн мөргөлдөөн, улс төрийн үймээн самуун, байгалийн гамшиг тохиолдсоны улмаас АНУ-д түр орогнох зөвшөөрөл авсан хүмүүс байдаг. Гэвч Дональд Трампын засаг захиргаа тэдгээр цагаачдын нөхцөл байдалд дахин үнэлгээ хийж эх орондоо буцах хэмээн дүгнэсэн байна. Харин шинжээчдийн хувьд Дональд Трампын энэ шийдвэр нь цагаачдын эрхийг хамгаалах байгууллагууд болон хүний эрхийн байгууллага сөрөг хүчний гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай гэж үзэж байна.

Ийнхүү Дональд Трампын шийдвэр АНУ-д насаараа ажиллаж, амьдарч, ажиллаж, гэр бүл зохиосон мянга мянган цагаачдын хувьд гэнэтийн байдлаар нутаг буцаагдах эрсдэлтэй, тодорхойгүй нөхцлийг үүсгэж байна. Цагаачлалын асуудал АНУ-ын улс төрийн хүрээнд маргаантай сэдэв хэвээр байгаа бөгөөд 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол сэдвүүдийн нэг болж байв.

Харин Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын үеэрээ цагаачдын асуудлыг бодлогынхоо гол чиглэлээр нэрлэж байв.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих