Төрийн өмчийн орон сууцанд оруулна, бүртгэлд багтаана гэж иргэдийг залилж байна

ae1579c6a16b11b5df601a6438c9a5b1Сүүлийн үед орон сууцанд оруулна, бүртгэлд багтаана гэх зэргээр "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн болон албан хаагчдын нэрийг барьж иргэдийг хохироох, залилах үйлдэл гарч байна. "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй "Солонго 1, 2" орон сууцны хороолол барих төсөл болон бусад төслүүд дээр ямар нэгэн бүртгэл, урьдчилан захиалга аваагүй болохыг мэдэгдлээ.


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих