ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдлын тоо 62 болсон
Булган аймагт улаанбурханы сэжигтэй 1 тохиолдол батлагджээ.
Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй 1, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй 3 тохиолдол тус тус мэдээлэгдэж тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байгаа аж.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих