Тээврийн хэрэгслийн албан татварт хэрхэн өөрчлөлт оров!

RBHVXFXrhZvtugjrelНийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж нийслэлийн энэ оны төсвийг батлахдаа тээврийн хэрэгслийн албан татвар болон автозам ашигласны төлбөрийг 3-5 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Уг хууль  2025 оны нэгдүгээр сарын 1-нээс  хэрэгжиж эхэлж буй.


Жолооч нар тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас хамаарч харилцан адилгүй татвар төлдөг. Тэгвэл дээр хэлсэнчлэн тээврийн хэрэгслийн татвар нэмэгдсэнээр иргэн хэдэн төгрөгийн татвар төлөх вэ?

1500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл жилд тээврийн хэрэгслийн албан татварт 36000 төгрөг төлдөг байсан бол шинэ хуулиар 3 дахин нэмэгдүүлж буюу 108 мянган төгрөг төлөхөөр байна. Тэгвэл дээрх тээврийн хэрэгсэл автозам ашигласны төлбөрт 20 мянган төгрөг төлдөг байсан бол мөн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр 100 мянган төлөх юм.

Харин 3500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 114,048төгрөг төлдөг басан бол 3 дахин нэмэгдсэнээр 342,144 төгрөг тээврийн хэрэгслийн албан татварт төлөхөөр болж байна. Мөн автозам ашигласны төлбөрт жилд 40 мянган төгрөг төлдөг байсан тэгвэл одоо 200 мянган төгрөг төлөх юм. Энэ мэт тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас хамаарч албан татварт 3 дахин нэмэгдүүлж, автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлж төлөх хуулийн заалт хэрэгжиж эхлэв.

Иргэн он гарснаас хойш тухайн оны зургадугаар сарын 1-ний өмнө буюу жилд нэг удаа тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, 1 болон 6 дугаараар төгссөн бол нэгдүгээр сард, 2,7-оор төгссөн бол хоёрдугаар сард, 3,8-аар төгссөн бол гуравдугаар сард, 4,9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард, 5,0-ээр төгссөн бол тавдугаар сард  тус тус тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих