Хён Бин: Сон Еэ Жин, хүү хоёр маань миний амьдралын хамгийн чухал зүйлс
Жүжигчин Хён Бины дүр бүтээсэн “Harbin” кино саяхан нээлтээ хийсэн. Тэр киноны зураг авалтыг зарим хэсгийг Монголд хийсэн юм. Тэгвэл тус жүжигчин “Korea Times” агентлаг гэр бүл болон “Harbin” киноны талаар ярьжээ. Тэрхүү киног 1910-1945 оны Японы колоничлолын үед Солонгосын эрх чөлөөний төлөө тэмцсэн Ан Жун Гюний (Хён Биний бүтээсэн дүр) амьдралаас сэдэвлэн хийсэн юм.
Аав болсноосоо хойш амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн талаар эргэцүүлэн бодохдоо Хён Бин “Гэрлэж, хүүхэдтэй болсон нь намайг маш ихээр өөрчилсөн. Миний бодол санаа, үүрэг хариуцлага өөрчлөгдсөн. Өмнө нь би төвтэй амьдардаг байсан бол одоо миний амьдралын төв бол эхнэр хүүхэд хоёр маань. Миний хүү Сон Еэ Жин хоёр бол миний амьдралын хамгийн чухал зүйл, харин би өөрөө хоёрт байгаа” гэжээ.
“Crash Landing on You” киног үзсэн Япон фэнүүд “Harbin” кино дээр бүтээсэн дүрийнх нь талаар ямар сэтгэгдэлтэй байх бол гэж Хён Бинээс асуухад “Зөв сонголт байсан эсэх талаар олон хүн санаа зовж байсан” гэж хариулжээ. Тэр “Зөвхөн “Harbin” ч биш энэ мэт түүхэн кинонууд бидний мартсан зүйлсийг сануулж, талархах сэтгэл төрүүлдэг” гэсэн юм. Хён Бин хэлэхдээ найруулагч У Мин Хо нь Ан Жун Гюний түүхэн даалгаврыг киноны хальсанд буулгахыг хүссэн хэмээжээ.
Тэрбээр нэмж ийм чухал түүхэн хүний дүрийг бүтээх нь их хариуцлага ирсэн мэт сүрдмээр мэдрэмж төрүүлсэн гэсэн юм. “Би тэр мэдрэмжийг зураг авалт дууссан ч бүрэн давж туулж чадаагүй. Ан Жун Гюний оршихуй, ач холбогдол асар их. Би одоо ч гэсэн тэр мэдрэмжээ мэдэрдэг. Зураг авалтын үеэр бүүр ч их байсан. Зураг авч дуусаад үнэхээр их тайвширсан” гэсэн байна.
Эх сурвалж: Korea Times
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих