Кристофер Нолан “Одиссей” туулиар кино бүтээнэ
Найруулагч Кристофер Нолан эртний Грекийн суут найрагч Хомерын “Одессей” туулийг дэлгэцийн бүтээл болгохоор ажиллаж буй аж. Энэ талаар “Universal Pictures” компаниас “Найруулагчийн дараагийн төсөл бол “IMAX”-ийн цоо шинэ технологийг ашиглан бүтээж буй эртний баатарлаг тууль юм” гэж олон нийтийн Х сүлжээнд мэдээлсэн байна.
Уг киног ирэх 2026 оны долдугаар сарын 17-ноос дэлхийн кинотеатруудад гаргахаар товлон ажиллаж буй бөгөөд киноны зургийг 2025 оны эхээр авч эхлэх юм байна. Одоогоор тус уран бүтээлд жүжигчин Мэтт Дэймон, Том Холланд, Энн Хэтэуэй, Зендая, Роберт Паттинсон, Шарлиз Терон нар тоглох тухай мэдээлэл мөн гараад буй юм.
Ташрамд сонирхуулахад, найруулагч Кристофер Ноланыг кино урлагт дурлагсад “Inception” (2010), “Interstellar” (2014), “Dunkirk” (2017) зэрэг кинонуудаас нь гадна “The Dark Knight” (2005 -2012) бүрэн хэмжээний гурамсан дэлгэцийн бүтээл тэргүүтэй уран бүтээлүүдээр нь андахгүй мэднэ. Тэрбээр “Universal Pictures” компанитай хамтран 2023 онд “Oppenheimer” намтарчилсан киног бүтээн, үзэгчдэд хүргэсэн. Энэхүү кино нь өнгөрсөн жилийн Америкийн кино академиас зохион байгуулдаг “Оскар”-ын наадмаас шилдэг кино, шилдэг найруулагч зэрэг долоон шагналыг хүртсэн юм.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих