Калкин "Гэртээ ганцаараа"-гийн байшинг худалдаж авах санаатай байсан

capi_b490636ac75061227e57376025bf2616_eb547bdcd8cb29cc13c2c676bc6ada68-810x500Хүүхэд насны дурсамж, кино урлагийн түүхийн нэгээхэн хэсэг болсон "Гэртээ ганцаараа"-гийн байшинг тус киноны гол дүрийн жүжигчин Маколей Калкин худалдаж авах санаатай байжээ. Тус байшинг худалдах тухай зар өнгөрсөн тавдугаар сард гарсан. Калкин байшинг худалдаж авах тухай бодож үзсэн ч гэлээ найман настай Кевин Маккалистер шиг гэрээрээ дүүрэн урхи, занга тавих бодолгүй байсан нь лавтай.
Киноны байшин худалдаанд гараад сарын дотор 5.25 сая ам.доллараар зарагджээ.

"Зүгээр л жаахан хөгжилдье гэж бодоод байшинг худалдаж авмаар ч юм шиг санагдсан. Хүмүүс ирээд яг л Кевин шиг шатаар нь гулгаж бууж болдог ийм хөгжилтэй байшин болгоё гэж бодсон л доо. Гэтэл би чинь эцэг хүн шүү дээ. Би чинь завгүй хүн" гэж тэр ярьжээ.

"Гэртээ ганцаараа" кино дэлхий даяар 476.7 сая ам.долларын орлого олсон. Ингэснээр тухайн цаг үедээ буюу 1990 оны хамгийн өндөр ашиг орлоготой киноны жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байв. Калкиныг дэлхийн хүн болгосон уг кино араасаа дөрвөн дүү дагуулжээ. Хамгийн сүүлийн тавдугаар анги нь 2021 онд "Home Sweet Home Alone" нэрээр гарсан билээ.

Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд Маколей Калкин "Гэртээ ганцаараа" киноны өв уламжлалыг үргэлжлүүлэх аялан тоглолт хийсэн байна. "A Nostalgic Night With Macaulay Culkin" аялан тоглолт арваннэгдүгээр сарын 30-нд Нью-Йоркийн Буффалогоос эхэлжээ. Улмаар өнгөрсөн Ням гаригт Массачусетсын Медфордод хаалтаа хийсэн. Уг аялан тоглолтыг зорин очсон хүмүүс эхлээд Калкинтай ярилцаж, дараа нь киногоо хамтдаа үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: ENTERTAINMENT WEEKLY



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих