Цахилгааны үнэ өссөнтэй холбоотойгоор инфляц 1.9 хувиар өссөн гэв

mongolbankМонголбанкнаас банк, санхүүгийн салбар болон эдийн засгийн төлөв байдлыг танилцуулсан билээ.

Жилийн инфляц 2024 оны 10-р сард 7 хувьтай байсан бол 11-р сард улсын хэмжээнд 8.1 хувь боллоо. Энэ нь цахилгааны үнэ нэмсэнтэй холбоотой. Цахилгааны үнэ 10-р сард инфляцын 0.1 нэгж хувийг бүрдүүлж байсан бол 11-р сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна хэмээн Төв банкнаас мэдээлэв.

Эдийн засгийн өсөлт III улиралд хүлээлтээс бага буюу 3.9 хувьтай, оны эхний 3 улирлын байдлаар 5 хувьтай гарчээ. Өсөлт ийн удаашрахад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсан нь нөлөөлсөн. Уул уурхай барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл өмнөхөөс саарч байгааг харгалзан 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг Монголбанк 5.2 хувь болгож, бага зэрэг буурууллаа.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих