Эхнэрээ мансууруулж бусдаар хүчиндүүлдэг байсан Франц эрэгтэй 20 жилийн хорих ял сонслоо
Арав гаруй жилийн турш эхнэрээ мансууруулж бусдаар хүчиндүүлдэг байсан Францын иргэн Доминик Пеликот 20 жилийн хорих ял сонсжээ. Пеликоттой хамт 46 хүн түүний эхнэр Жизель Пеликотыг хүчирхийлсэн хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон юм.
Гурван сар гаруй үргэлжилсэн шүүх хурлын үеэр 72 настай Жизель эмэгтэй хүний зориг, тэсвэр хатуужлын бэлэг тэмдэг болжээ. Шүүх хурал явагдсан Авиньон хотын шүүхийн байрны гадаа түүнийг дэмжсэн олон хүн цугласан байна. Шүүгч ял оноосны дараа Жизель “Энэ шүүх хурал маш хүнд сорилт байлаа. Эмэгтэй, эрэгтэй хүмүүс харилцан хүндэтгэлтэй бие биеэ ойлгон эв найрамдалтай амьдрах ирээдүйг бид хамтдаа эдэлж чадна гэдэгт би одоо итгэлтэй байна. Та бүхэнд баярлалаа” хэмээсэн юм.
Жизельтэй 50 гаруй жилийн өмнө Пеликоттой гэрлэсэн байна. Пеликот буруутгагдаад байсан хэргүүдээ хүлээсэн тул шүүгч прокуроруудын санал болгосон 20 жилийн ялыг оноожээ. Харин бусад 46 хэрэгтэнд 3-15 жилээр хорих ял оноосон байна. Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих