Байрны агааржуулалтын хоолой шатаж зарим оршин суугч угаартжээ

shatsanbarilga_dunjigarav_galdavtsanbarilga-22-120818-839862236Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэх дуудлага өчигдөр (2024.12.27) 23:32 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, тус байрны 1 давхрын агааржуулалтын хоолой шатаж 11, 12 дугаар давхарт их хэмжээний утаа хурсан байсныг агаарыг сэлгэн гаргаж, галыг унтраасан.

Тухайн байрны 12 давхрын оршин суугч 1, 16, 22, 27 насны 4 хүн угаартсан байсныг Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн. Мөн утаажилтын бүсээс 45 хүнийг гаргажээ.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих