Өмнөд Солонгост таргалалт нь нас барах шалтгааны нэг болжээ
Өмнөд Солонгост таргалалтаас болж нас барах тохиолдол эрс нэмэгдэж байна. Хэт их өөх тостой хоол хүнс хэрэглэж улмаар үхлийн аюултай өвчин тусаж нас барсан тохиолдол 2022 онд 112 мянга бүртгэгдэж байжээ.
Солонгосын Статистикийн газраас гаргасан тайланд хүн ам, айл өрх, амьдралын нөхцөл, эрүүл мэнд, гэрлэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарын нийгмийн чиг хандлагын өөрчлөлтөд дүн шинжилгээ хийсэн байна. Үүнээс үзэхэд 112 мянган хүн таргалалтын улмаас өвдөж, нас барсан нь 2021 онтой харьцуулахад 7.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Жишээлбэл, эдгээр нас барсан хүний 43.2 хувь нь зүрх судасны өвчтэй гэж оношлогджээ. Үлдсэн 37.4 хувь нь хорт хавдартай, 10.4 хувь нь чихрийн шижин гэх мэт дааврын эмгэгтэй байжээ. Статистикийн мэдээлснээр, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийн жагсаалтад таргалалт нь өвчин болж хувирдаг учир тавдугаарт жагсаж байна. Мөн цусны даралт ихсэх, тамхи татах, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, төрсөн цагаасаа эхлэн биеийн жин бага зэрэг нь жагсаалтыг тэргүүлжээ.
Дашрамд, статистикийн тайланд солонгосчууд хар тамхины хэргээр баригдаж байгааг онцолжээ. Тус улсын хувьд өөрийгөө "хар тамхигүй орон" гэж бахархахаа больсон аж. 2013-2023 онд хууль бусаар хар тамхи хэрэглэж байгаад баригдсан хүмүүс 27611 болж 2.8 дахин өссөн байна. Ялангуяа насанд хүрээгүй буюу 20-иод насныхан 2023 онд баригдсан хүмүүсийн 35.6 хувийг эзэлж байна.
ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих