Хотын дугаар олгоход 2 шалгуур үзүүлэлтийг хасч, бүртгэхээр болжээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үүднээс импортоор орж ирэх автомашины улсын дугаар олголтод НИТХ-ын 2024 оны 18 дугаар тогтоолоор нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон байдаг. Үүнийг үндэслэн нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход баримтлах найман шалгуур үзүүлэлтийг ХЗДХЯ-нд хүргүүлсний дагуу ХЗДХ-ийн сайдын 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 1/1769 тоот албан бичгийг үндэслэн “Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх, хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх гэсэн хоёр шалгуур үзүүлэлтийг хассан байна. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн дүгнэлтийн дагуу нийслэлээс гаргасан журмыг бүхэлд нь хориглоогүй бөгөөд хоёр шалгуур үзүүлэлтийг хасч, бүртгэхээр болжээ.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих