Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлэг 65 жилийн дараа шинэ байртай боллоо

gxw4ej_461505502_554473123657591_8185737807357381184_n_x974Шинэ эмнэлгийн үйл ажиллагаа эхэлснээр үйлчилгээний тусламж, чанар, хүртээмж хоёр дахин нэмэгдэж, 80 мянга орчим эмэгтэйд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болсон байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хувьд:
  • Эрсдэлтэй жирэмсний хяналтыг цогцоор нь үзүүлэх
  • Эмгэг нярайн тасагтай
  • Олон улсын стандартад нийцсэн гэр бүлийн төрөх өрөөтэй
  • Вакум мэс заслын өрөөнд тусламж, үйлчилгээ үзүүлэх
  • Эмэгтэйчүүдийн хавдрын эрт илрүүлэгт иргэдийг хамруулах
  • Эмэгтэйчүүдийн болон хөхний хавдартай эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээг үзүүлэх
  • Стандартын шаардлагад нийцсэн ариутгал, угаалга, лаборатори, дүрс оношилгооны тасгуудтай болжээ.
Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ байртай болж байгаа аж. Энэ хугацаанд 512,000 иргэнийг өлгийдөн авчээ. Харин шинэ эмнэлгийн барилгын ажил хуучин эмнэлгийн урд талын байршилд 2022 оны аравдугаар сарын 7-нд эхэлж, хоёр жилийн дараа ашиглалтад орж буй нь энэ юм.
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих