Хиймэл оюун Наска өндөрлөгт олон тооны шинэ дүрс зураг нээжээ
Япон, Франц, АНУ-ын судлаачдын баг хиймэл оюун ухааны тусламжтай Перугийн алдарт Наска тэгш өндөрлөгт 300 гаруй дүрс зураг шинээр нээжээ. Ингэснээр эртний аварга дүрс зургуудын тоо бараг хоёр дахин өссөн байна.
Наска тэгш өндөрлөгт 430 дүрс зургийг илрүүлэхийн тулд хүн төрөлхтөнд бараг нэг зуун шаардагдсан. Харин хиймэл оюун ухааны тусламжтай хагас жил үргэлжилсэн хээрийн ажлын үр дүнд 300 гаруй аварга дүрс нээжээ. Тухайлбал, хүн, амьтан, загас, шувуу болон эртний перучуудын шашны зан үйлийг дүрсэлсэн байна. Ихэнх дүрс зургууд хэдэн арван метр өндөр, урттай аж. Эртний дурсгалууд зам дагуу байрлаж байгаа нь тэгш өндөрлөг дээр сүндэрлэх эртний Кауачи сүмийг зорих даяанчдын маршруттай холбоотой байх талтай гэж эрдэмтэд таамаглаж байна.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих