Wi-Fi долгионоос цахилгаан гаргаж авчээ
Энэтхэг, Сингапур, Япон, Италийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын баг Wi-Fi, Bluetooth зэрэг сүлжээний сул радио долгионоос цахилгаан гаргаж авах технологи боловсруулжээ.
Өндөр мэдрэг төхөөрөмж квант физикийн онцлогийг ашиглан, цахилгаан соронзон эрчим хүчийг тогтмол гүйдэл болгодог байна. Энэхүү технологийг өргөжүүлэн ухаалаг тоног төхөөрөмжүүдийн тэжээлд ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Мөн ирээдүйд энэ технологи нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих