Цахим худалдаагаар 3000 тонн зэсийн баяжмал арилжжээ

665819a4b225dУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж тавдугаар сарын 23-ны байдлаар 3000 тонн зэсийн баяжмалыг 3.6 тэрбум ам.доллароор буюу 12.5 их наяд төгрөгөөр арилжаад байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль болон Засгийн газрын холбогдох тогтоолдыг хэрэгжүүлэх хүрээнд 2024 оны 4 дүгээр сараас экспортод гарах зэсийн баяжмалыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжиж эхэлсэн юм.

Зэсийн баяжмалыг цахимаар арилжихад эхлээд арилжааны дуудах анхны үнийг зарлана. Ингэхдээ баяжмал дахь зэсийн агуулгад ногдох дэлхийн зах зээл дээрх 99.99 хувийн агуулгатай металл зэсийн үнийг баримталж байна.

Үүнээс зэс хайлуулах зардал (T/C)-ыг 15 ам.доллар, зэс цэвэршүүлэх зардал (R/C)-ыг 8 ам.доллар, металлын хасалтыг баяжмалын агуулгын 0.5 хувиар тус тус хасаж, нэг тонн баяжмалын үнийг тогтоож байна.

 

 

Ташрамд мэдээлэхэд, Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн оны 1 дүгээр сараас эхлэн экспортод гаргах нүүрний арилжааг эхлүүлсэн. 2024 оны 5 дугаар сарын 23-ны байдлаар нийт 546 удаагийн арилжаагаар 26.2 сая тонн нүүрс, 1.3 сая тонн төмрийн хүдэр, баяжмал арилжаад байна. Арилжааны дүнд худалдагч компаниуд 1.06 их наяд төгрөгийн (312 сая ам.доллар)  нэмэлт орлогыг төвлөрүүлжээ.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих