Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид Ц.Анандбазар нэр дэвшжээ

images

Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус их хурлыг ирэх долоо хоногт буюу  дөрөвдүгээр сарын 28-д хийнэ. Уг хурлаар холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн зарим гишүүнийг шинээр сонгох юм. Үүнтэй холбоотойгоор өчигдөр /2025.04.18/ Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлж, сонгуулийн хороогоор батлагдсан нэрсийг зарлалаа.

Ерөнхийлөгчид:

  • Ц.Анандбазар (Арвис ихөлбөмбөгийн клуб)
  • С.Жаргал (шүүгчийн зөвлөл)
  • Б.Гарьдмагнай (Унаганууд хөлбөмбөгийн клуб)
  • Ө.Алтай ( Хараацай)
  • Н.Болор-Эрдэнэ (”Хоромхон” хөлбөмбөгийн клуб) нар нэрээ дэвшүүлжээ.

Хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн гишүүнд:

  • Л.Энхбаатар (Мастер ангиллын тамирчдын зөвлөл)
  • Ц.Мөнх-Эрдэнэ (Шинэ яармаг хөлбөмбөгийн клуб)
  • Б.Пүрэв-Очир (Соёмбын барсууд хөлбөмбөгийн клуб)
  • Г.Анархүү (Хоромхон хөлбөмбөгийн клуб)
  • Д.Батнасан (Эрчим хөлбөмбөгийн клуб)
  • Д.Төрбат (Улаанбаатар хөлбөмбөгийн клуб)
  • Г.Тэгшжаргал (Шүүгчийн зөвлөл) тус тус нэр дэвшсэн байна.


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих