Оросын цэрэг Украины Днепропетровскийн чухал бүс нутагт нэвтэрчээ

image-5ed76b48-d0b4-401a-b327-f875124f76b3Украины зэвсэгт хүчин Оросын арми зүүн хэсгийн аж үйлдвэрийн төв болох Днепропетровскийн бүс нутаг руу нэвтэрч, байр сууриа тогтоохыг оролдож буйг хүлээн зөвшөөрлөө.
“Энэ бол Днепропетровскийн бүс нутагт болсон хамгийн том хэмжээний дайралт” гэж Днеприйн Оператив-Стратегийн Цэргийн төлөөлөгч Виктор Трегубов мэдэгдэв. Гэхдээ тэрээр оросын давшилтыг зогсоосон гэдгийг онцоллоо.
Орос улс зуны турш энэ бүс нутагт нэвтэрсэн гэж мэдэгдэж ирсэн бөгөөд Донецкоос цааш Украины нутаг дэвсгэр рүү гүнзгийрэн түрэхийг оролдож байгаа юм. Зургаадугаар сарын эхээр Оросын тал Днепропетровскт довтолгоо эхэлсэн гэж мэдэгдсэн ч Украины сүүлийн мэдээллээр тус бүсийн хил даваад цааш ахиагүй байна.
Днепропетровск руу оросын цэргүүд ахин нэвтрэх нь Украины сэтгэл зүйд хүчтэй цохилт болох ба АНУ тэргүүтэй дипломат хүчин чармайлт сулрах хандлагатай байгаа энэ үед тохиож буй нь эмзэг асуудал болоод байгаа аж.
Украины DeepState газрын зургийн төслийн багийн мэдээлснээр оросын цэргүүд бүс нутгийн хил дотор байрлах Запорожье, Новогригоривка гэсэн хоёр тосгоныг эзлэн авсан гэжээ. Харин Украины зэвсэгт хүчний ерөнхий штаб энэ мэдээллийг үгүйсгэж, “Запорожьег бид хяналтдаа хэвээр барьж байгаа” гэж мэдэгдээд, Новогригоривкагийн орчимд ширүүн тулалдаан үргэлжилж буйг онцлов.
Дайнаас өмнө гурван сая гаруй хүн амтай байсан энэ бүс нь Донбассын дараа Украины хүнд үйлдвэрийн хоёр дахь том төв байв. Оросын цэргүүдийн газар нутгийн ахиц удаан, хохирол өндөр байгаа ч Донецкт сүүлийн үед тодорхой давшилт хийжээ. Энэ сарын эхээр жижиг явган цэргийн бүлэг Украины хамгаалалтын шугамыг 10 км орчим нэвтэлсэн ч сүүлийн үеийн мэдээллээр давшилтыг нь зогсоосон байна.
Путин Трамптай уулзахдаа Украин Донецкийн өөрт үлдсэн хэсгүүдээ шилжүүлбэл дайныг зогсооход бэлэн гэж мэдэгдсэн ч Украинууд Путиныг цаанаа илүү том зорилготой гэж үзэж байна.
Трамп өнгөрсөн долоо хоногт Аляскад Путинтaй, дараа нь Вашингтонд Зеленскийтэй уулзсаны дараа хоёр талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар бэлтгэл эхэлснээ зарласан. Гэсэн ч долоо хоногийн эцэс гэхэд найдвартай ахиц гараагүй хэвээр байна.


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих