АНУ-ын зэвсгийг Оросын эсрэг ашиглахыг хориглов
АНУ-д үйлдвэрлэсэн алсын тусгалтай Армийн тактикын пуужингийн систем буюу "ATACMS"-ээр ОХУ-ын нутаг дэвсгэр лүү онилохыг Пентагон хориглолоо. Энэ нь Путиныг энхийн хэлэлцээнд татан оролцуулах гэсэн хүчин чармайлтын нэг хэсэг гэж "The Telegraph" хуудас тайлбарлажээ.
"ATACMS" нь 305 км тусгалтай.Тэгвэл Украины ерөнхийлөгч Зеленский Ням гаригт мэдэгдэл хийхдээ "Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхийн тулд АНУ-ыг харж хүлээх шаардлагагүй болсон. Яагаад гэвэл бид өөрсдийн гэсэн алсын тусгалтай зэвсгийн арсеналтай болсон. Энэ асуудлаар сүүлийн үед АНУ-тай ярилцаагүй. Одоогоор бид дотооддоо үйлдвэрлэсэн алсын тусгалтай зэвсэг ашиглаж байгаа" гэжээ. Дашрамд дурдахад, АНУ өнгөрсөн сард Украинд шинэ зэвсгийн систем нийлүүлэхээр амласан билээ. Гэхдээ Европын орнууд төлбөрийн төлсөн тохиолдолд гэсэн нөхцөлтэй. Оросын нутаг дэвсгэрт хүрэх алсын тусгалтай зэвсгийг Украинд нийлүүлэх бодол байхгүй гэж Трамп мэдэгдсэн боловч АНУ-ын албаныхны хэлснээр удахгүй нийлүүлэх зэвсэг нь 400 км тусгалтай "Erams" систем байж магадгүй.
ЭХ СУРВАЛЖ: The Telegraph

Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих