Оросын пуужингийн дайралтын улмаас Украины Сумы хотод 34 хүн амь үрэгджээ

329627-14042025-1744593114-1192648784-30aacb10-185d-11f0-b61e-cb0b76a18982ОХУ Украины Сумы хот руу пуужингаар довтолж, 34 хүн амь үрэгдэж, 117 хүн шархадсаныг Украины эрх баригчид мэдээллээ. Шархадсан иргэдийн дунд 15 хүүхэд байгаа аж.

Орон нутгийн цагаар өглөөний 10 цагийн орчимд хоёр ширхэг "Искандер" төрлийн баллистик пуужинг Сумы руу харвасан байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський шархадсан хүмүүсийн дунд дөнгөж энэ онд төрсөн нэг хүүхэд байгааг онцолж, эмч нар олон хүний амийг аврахын төлөө чадах бүхнээ хийж байгааг дурджээ.

Тэрбээр "Пуужинг тайван амралтын өдөр хотын яг төв хэсэг рүү харвасан. Ийм үйлдлийг галзуурсан новшнууд л хийж чадна" хэмээн мэдэгдлийнхээ үеэр ярьсан байна.

Цохилтод боловсролын дөрвөн байгууламж, ресторан, кафе, орон сууцууд өртсөн гэв.

Зеленський бусад улсуудыг хатуу хариу арга хэмжээ авахыг уриалж, "Дайн улам сунжирсаар байна. Түрэмгийлэгч талд дарамт шахалт үзүүлэхгүйгээр энх тайвныг тогтоож чадахгүй" гэжээ.

Одоогоор Москвагийн талаас энэ довтолгооны талаар ямар нэг албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: ВВС



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих