Майк Шаравжамц багаа сольж, Өмнөд Каролинагийн их сургуулийг сонголоо

USATSI_25622193_168400871_lowres-810x500Их сургуулиа солих шийдвэр гаргасан Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамц сонголтоо хийжээ. Тэрбээр Ютагийн их сургуулийн Ютес багийг орхиж, Өмнөд Каролинагийн их сургууль руу шилжив. Ийнхүү түүний хувьд NCAA-д дөрвөн жил тоглохдоо дөрвөн өөр их сургуулийн багт тоглохоор болж байна.

Майк Шаравжамц NCAA-ийн замналаа Дэйтоны их сургуулиас эхлүүлж, улмаар Сан Францискогийн их сургууль шилжиж, өнгөрсөн улирал Ютагийн их сургуулийн төлөө тоглосон билээ. Ютесийн өмсгөлтэй тэрбээр 7.2 оноо, 3.4 самбар, 2.8 ашигтай дамжуулалтыг 22.2 минутад үзүүлжээ.

Өмнөд Каролинагийн их сургуулийн сагсан бөмбөгийн багаас NBA-д цөөнгүй тоглогч тоглож байжээ. Тухайлбал, домогт Алекс Инглиш 1976 онд драфтын сонгогдож байв. Тэрбээр NBA-ийн найман удаагийн бүх одод болж, алдрын танхимд элссэн аж. Түүнчлэн NBA-д 25,613 оноо авсан үзүүлэлттэй. Харин сүүлийн үеийн жишээг дурдвал Мемфис Гризлисийн ЖЖ Жэксон 2023 оны драфтын 45 дахь сонголтоор сонгогдсон гэнэ.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих