Кристиано Роналдо, Лионель Месси нар хамтдаа нэг багт тоглох уу?

4261024-0-image-a-26_1536744725180-810x500Цагтаа цалгиж, Английн Прьмьер лигийн хамгаалагчдын толгойны өвчин болж байсан аргентин довтлогч Карлос Тевез тун удахгүй үдэлтийн тоглолтоо хийх гэнэ. Тэрбээр 2022 онд их спортоосоо зодог тайлсан бөгөөд сүүлийн удаа фанатуудынхаа өмнө талбайд гарахыг хүсчээ. Түүний үдэлтийн тоглолт Буэнос Айрес хотод болох аж. Гэхдээ хараахан тов нь тодорхойгүй байна. Карлос Тевез орон нутгийнхаа "Olga" стриймин платформд өгсөн ярилцлагадаа "Тийм ээ, би үдэлтийн тоглолтоо хийнэ. Магадгүй хийнэ. Хэзээ гэдгийг нь удахгүй зарлана. Амаргүй л байх болов уу" гэжээ. Английн Премьер лиг, Италийн Сери-А лигт гялалзаж явсан түүнээс Месси, Роналдо хоёр хүрэлцэн ирж, дахин нэг удаа бие биеийнхээ эсрэг тоглох уу гэж асуухад Тевез "Бид тэднийг хамтад нь тоглуулна" гэж хариулав. Тевезийн хувьд Аргентины шигшээ багт Мессигийн хамтаар 2005-2015 оны хооронд хүчин зүтгэсэн бол Роналдотой Манчестер Юнайтедад хосолж байсан билээ. Тевезийн үдэлтийн тоглолт түүний анхны баг болох Бока Хуниорсын цэнгэлдэх Ла Бомбонерад болох төлөвтэй байна. Түүнээс Роналдог хэрхэн авчрах вэ гэж асуухад "Би өөрөө очиж авчирна" гэжээ.  
https://news.mn/r/2795638/


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих