"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн мөнгөөр муурны хоол, шар тайлагч авсан баримтууд байна
Засгийн газраас өнгөрсөн оны сүүлээр төрийн өмчит компаниудад хяналтын менежер, бүтээмжийн менежер томилох шийдвэр гаргасан.
Уг шийдвэрийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК-д хяналтын менежерээр томилогдсон Э.Тамир өнөөдөр /2025.04.11/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Анх би 2025 оны нэгдүгээр сард томилогдсон. Надад материалуудаа өгөөгүй учраас шалгалт оруулж байгаа.
Байгуулагдаад хоёр жил болж байгаа шинэ компанид хэт данхар бүтэц зохиож, сонгуулиар ажилласан хүмүүсээ томилсон байна. 180 ажилтнаас 120 хүн нь Гашуунсухайт дээрээ ч очиж үзээгүй. Энэ хүмүүсийн ажил үүрэг давхарддаг” гэлээ.
Түүнчлэн санхүүгийн шалгалтаар, муурны хоол, муурны цээживч, шар тайлагч зэрэг зүйлс авсан баримтууд хүртэл гарч ирж байна гэсэн юм.
Тиймээс энэ данхар бүтцийг цөөлж, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК хоёрыг нэгтгэн, шаардлагагүй 800 орчим албан тушаалтныг чөлөөлж, нийт 1000 орчим ажилтантай болгохоор шинэ бүтэц зурж эхэлжээ.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих