Дулааны үнэ тарифт өөрчлөлт орохгүй
Эрчим хүчний зохицуулах хорооноос Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд дулааны үнэ тарифын өөрчлөлтийг энэ оныг дуустал хугацаанд хойшлууллаа. Ус сувгийн, халуун хүйтэн усны үнийг нэмэх шийдвэр нь инфляцыг улам өдөөнө гэж Монголбанк анхааруулсан.
Эрчим хүчний зохицуулах хороо дулааны үнийг ирэх сарын 16-наас эхлэн 85 хувиар нэмэх шийдвэрийг өнгөрсөн онд гаргаж байсан билээ. Тэгвэл энэ онд нэмэхээр төлөвлөсөн, бүх төрлийн үнийн нэмэгдлийг инфляцын улмаас түр царцаахаар шийдвэрлэсэн байна.
Өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт.ц-ийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцохоор болж байв. Энэ нь олон улсад мөрдөгддөг тооцоолол гэдгийг албаныхан өнгөрсөн онд тайлбарласан. Ахуйн хэрэглээний хувьд, 1 квт.цаг цахилгаан эрчим хүч дээр 35-131 төгрөгийн өөрчлөлт орсон. Монгол Улсын хэмжээнд нийт 788 мянган цахилгааны ахуйн хэрэглэгч байдаг. Үүний 45 хувь нь 0-150 квт.цаг, 40 хувь нь 150-300 квц-ын хэрэглээтэй байна. Мөн 10 гаруй хувь нь 300 квт.цагаас илүү хэрэглээтэй байна.
Дулааны тариф өнөөдөр 33862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62960 төгрөг болж, үүний зөрүүгийн хэмжээний алдагдал хүлээдэг ч үнэ тарифын өөрчлөлтийг энэ оныг дуустал хугацаанд хойшлууллаа.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих