Доминиканд шөнийн клубийн дээвэр нурж, 184 хүн амиа алджээ

329543-10042025-1744264138-1592856599-Untitled-455Доминиканы Бүгд Найрамдах Улсад болсон ослын улмаас 184 хүн амиа алдаж, тус улсад сүүлийн арван жилд тохиосон хамгийн хүнд гарзын нэг болоод байна.

Тодруулбал, мягмар гаргийн шөнийн 1 цагийн үед нийслэл Санто Доминго хотын алдартай Jet Set нэртэй шөнийн клубт хөгжмийн уран бүтээлч Рубби Перес болон түүний хамтлагийн тоглолтын үеэр дээвэр нь нурсан байна. Ослын үеэр тус клубт 300 орчим хүн байсан гэж мэдээлжээ. Онцгой байдлын албаны мэдээлснээр уран бүтээлчний цогцсыг Лхагва гаргийн өглөө нурангинаас гаргажээ.

Одоогоор хэр олон хүн гэмтэж, бэртсэн талаарх нарийн мэдээлэл гараагүй ч мягмар гарагт 145 хүнийг нурангинаас амьд гаргасан гэж Мендес өмнө нь мэдэгдэж байв.

Мөн хэчнээн хүн сураггүй байгаа нь тодорхойгүй байгаа ба Лхагва гарагт аврагчид дахин 20 хүний цогцсыг гаргасны дараа эрлийн ажиллагааг зогсоох болсноо мэдэгджээ. Мөн олон цогцсыг хэн болохыг хараахан танигдаагүй байгаа аж.

Агаараас авсан зургаас харахад клубийн төв хэсгийн тааз тэр чигтээ нурж дээвэр бүхэлдээ доош унасан болохыг харуулж байна. Хохирогчдын ар гэрийнхэн нь ослын газар ирж хайртай хүмүүсээ амьд гарна гэсэн найдлага тавин хүлээсээр байгаа юм. Мөн зарим нь эмнэлгийн асрын гадна өлгөөтэй жагсаалтаас нэрийг нь хайж, зарим нь хотын эмнэлгүүдээр явж хайсан талаар орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ.

Эх сурвалж: CNN



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих