Б.Эрдэнэсувдыг “Miss World”-д онцолжээ

c4ea2c93b20791b408fa3b9e7dd767d3165041e372 дахь удаагийн “Miss World” буюу Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор үндэсний ялагч Б.Эрдэнэсувд шалгараад байсан билээ. Тэгвэл түүний мэдээллийг “Miss World” тэмцээний албан ёсны хуудсанд өчигдөр бүртгэсэн байна. Энэ тэмцээнд оролцох гоо бүсгүйчүүд улс бүрээс шалгарч эхэлсэн. Одоогоор Швед, Сомали, Ботсвана, Тунис, Белги, Сингапур, БНСУ зэрэг 50 гаруй орны үндэсний ялагч миссийн мэдээлэл орсон байна. Энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээнд 100 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцох юм.

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний хамгийн оргил нь болох “Miss World” тэмцээний ялагч ирэх тавдугаар сарын 31-д Энэтхэг улсын Теленгана хотод тодорно.

"Miss World-Mongolia" тэмцээний үндэсний ялагч Б.Эрдэнэсувд нь их сургуулийн оюутан юм. Тэрээр МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлал болон Хууль зүйн сургуулийн Эрх зүй хос хөтөлбөрийн суралцагч аж.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих