Онцгой байдлын гурван албан хаагч олон удаагийн үйлдлээр иргэдийн автомашины 30 орчим дугуйг хулгайлаад баригджээ
Онцгой байдлын байгууллагад ажилладаг Е, А, Ш нар нь бүлэглэн Нийслэлийн дүүргүүдээс 22 ширхэг автомашины дугуй хулгайлсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ 3 тээврийн хэрэгслийг ашиглан шөнийн цагаар үйлддэг байсныг өнгөрсөн шөнө СБД-ийн нутаг дэвсгэрт үйлдэл дээр нь баривчилсан байна. Дээрх этгээдүүд нь Онцгой байдлын байгууллагад ажилладаг Баян-Өлгий аймгийн харьяат казак иргэд аж. Иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ зориулалтын хамгаалалттай газар, зогсоолд байршуулан гэмт этгээдүүдэд боломж олгохгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих