Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан иргэнийг шалгаж байна

489447266_975275851432490_3278798193905975686_nЖолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан иргэнийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт дээрх осол болж, одоогоор хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.
Цагдаагийн байгууллагад 2025 оны эхний хоёр сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй нийт 21,565 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Эдгээрээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мөн жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 3679 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, эдгээр иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон байна.
Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай хандаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих