Залуу үе рүүгээ дэвсэлсэн улс төр

image-f9b1c113-2eb3-4e24-962c-23f905944b4aМонголын кино урлаг, тэр дундаа кино сонирхогчдын дунд “John Sheepskin”-ын залуус эчнээ танил болоод байгаа билээ. Эдгээр залуус 2022 оноос хойш бүтээсэн олон арван богино хэмжээний кино, “Бэлчээр” бүрэн хэмжээний антологи цувралаараа нийгэмд дуу хоолойгоо хүргэж, үзэгчдийн оюунд шинэ харах өнцөг нэмж буй.
Тэгвэл сонгууль дөхсөнийг далимдуулж эдгээр залуусын хийж, туурвисан уран бүтээлийг улс төрийн зорилгоор, хэн нэгнийг харлуулахад ашигласан хууль бус үйлдлүүд гарах болов. Тодруулбал, “John Sheepskin”-ий хамт олны 2022 онд бүтээсэн “Welcome to the Machine” нэрт богино хэмжээний бүтээлийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй, нэр бүхий улстөрчдийг харлуулах зорилготой хууль бусаар ашигласан байна. 
Дээрх хууль бус үйлдэлтэй холбоотойгоор  “John Sheepskin” залуус мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд,  
“2022 онд бид “Welcome to the Machine” нэртэй бүтээлийг
1.Тухайн цаг үеийн байдлын бодит асуудлыг харуулах зорилгоор
2.Ямар нэг улс төрийн нам эвслээс хараат бусаар
3.Зөвхөн өөрсдийн мэдрэмж, үзэл бодол дээр тулгуурлан бүтээсэн билээ.
Харамсалтай нь сонгууль ойртож улс төрийн нам эвслүүд идэвхжиж өөрсдийн үзэл бодлоо сурталчлах зорилгоор хэрээс хэтэрсэн үйлдлүүдээ хийгээд эхэлжээ.
John Sheepskin нь аль ч цаг үед ямар нэг улс төрийн нам, эвслээс хамааралтай байгаагүй бөгөөд цаашдаа ч ямар нэг байдлаар хамтарч ажиллахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.”
Залуусын итгэл, зүтгэл хөдөлмөрөөр бүтсэн оюуны бүтээлийг улс төрийн бохир тоглоомд ашиглаж байгаа нь өөрөө залуу үеийнхнийхээ хүсэл тэмүүлэл, ирээдүй рүү дэвсэлж буй үйлдэл юм. Мөн манай нийгэмд цахим орчин дахь оюуны өмч, зохиогчийн эрхийн талаар наад захын эрх зүйн ойлголт дутагдаж байгааг харуулж байна.
Бэлтгэсэн: Н.Энхжин
https://itoim.mn/a/2024/05/02/event/egl


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих