"Их тэнгэр"-ээс алдагдсан зургуудыг Ц.Элбэгдоржийн дүүгийнхээс ХУРААН АВЧЭЭ

Ц.Элбэгдоржийн жиргээ дэлхийг шуугиулав | News.MN

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2018 онд Их тэнгэрийн аманд байрлуулсан уран зургуудад тооллого хийхэд 21 ширхэг уран зураг дутсан байдаг.

Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас сэргээн шалгахаар болж, шалгалтын ажиллагаа эхлүүлээд байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдуулан Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дүү Х.Болдбаатарын гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

Улмаар Х.Болдбаатарын эзэмшлийн гэх "Монгол арт" галлерейгаас 60 орчим уран зургийг хураан авчээ. Хураагдсан уран зургуудын дунд “Монголын уран зургийн галлерей”-н тооллогоор дутсан хулгайд алдагдсан байж болзошгүй уран зураг, урлагийн бүтээлүүдийн нэрийг нь өөрчлөн, хадгалж байсан гэх мэдээлэл байна.

Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Х.Болдбаатарын тухайд шалгагдаж байгаа нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих