П.Сайнзориг: Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж нар барилдааны үр дүнтэй маргаагүй

-7002066129343280660_800_x_429Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж нар учраа тааран барилдсан.

Гэвч барилдааны үндсэн 20, золгох 20, тэгш барьцын 20 минутын хугацаа дууссан учир хөлийн цэцийн шийдвэрээр даян аварга Н.Батсуурь давсан юм. Энэ нь наадамчин олны эгдүүцлийг төрүүлээд буй. Учир нь наадамчид цэцийн шийдвэрээр бус дахин барилдуулах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлцгээсэн билээ.

Энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мөн өөрийн байр сууриа олон нийтийн сүлжээн дэх хаягтаа илэрхийлэн бичжээ. Тэрбээр "Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан дүрмийн дагуу явагдсан. Аль аль барилдааны үр дүнтэй маргаагүй. Арслантай миний бие болон салбар хорооны гишүүд уулзсан, арслан Ц.Содномдорж дүрэмтэй холбоотой маргаан байхгүй гэж байна.

Зүлэг ногоон дэвжээн дээр бие биедээ зохисгүй үг хэллэг хэлсэндээ бие биенээсээ уучлал гуйсан болно оо, барилдааны дараа.

Бөхчүүд рүү дайрч давшлахгүй байхыг хүсье дээ, наадамчин олноосоо. Одоо үзүүр, түрүүний барилдаан үлдлээ. Та бүхэн сайхан наадаарай" гэжээ.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих