Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгчтэй цуг Хятадад аялсан сэтгүүлчид Д.Амарбаясгалангийн эсрэг нэвтрүүлэг бэлтгэжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн Дарга Д.Амарбаясгалан нарыг зөрчилдөж эхэлсэн тухай улс төрийн хүрээнд яригдах болсон.
 
Тэгвэл үүнийг батлах гэсэн мэт үйл явдлууд өрнөж байна. 
 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарын зөвлөх, Нийслэлийн Хэвлэл Мэдээлэл, Олон нийттэй харилцах Газрын дарга Г.Хонгорзул саяхан нэр бүхий сэтгүүлчидтэй хамт БНХАУ-ын нийслэл Бээжин хотод амарч, зугаалжээ.
 
сонин mn
 
сонин mn
 
Уг аяллын багт багтсан сэтгүүлч С.Будрагчаа, Ц.Анхзул нар Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн Дарга Д.Амарбаясгалангийн эсрэг  буюу түүнийг гүтгэж, харлуулах зорилго бүхий "Нууц материалууд: Админерал" нэртэй нэвтрүүлэг бэлтгэн цацжээ. Дээрх сэтгүүлчдийг Хятадад зугаалуулах, захиалгат нэвтрүүлэг бэлтгүүлсэн зардал нийслэлийн төсвөөс гарсан уу? Д.Сумъяабазарын хувийн хөрөнгөнөөс гарсан уу? гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
 
 
С.Сарнай
https://sonin.mn/news/enews/141004


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих