Б.Даваадалай: Ерөнхийлөгч маань намайг заавал УИХ-ын гишүүн болоорой гэсэн

IMG_3936УИХ-ын 2024 оны сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшихээр горилогсдын нэг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай юм.
Тэрээр тус аймгийн сум бүрээр тойрч, мотоцикль, будаа агшаагч тараасаар явна.
Хамгийн сонирхолтой нь очсон газар бүртээ Б.Даваадалай: "Би Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намайг заавал УИХ-ын гишүүн болоорой, дарга нь бүх юмыг нь хийж өгнө, санаа зоволтгүй нутгийн зон олондоо хэлээд яв гэсэн" хэмээн ярьж яваа аж. Энэ он дуусахаас өмнө тэрээр Баянхонгор аймагт 50 мотоцикль сугалаагаар өгөх гэнэ.


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих