ХОМ: УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг 11, С.Амарсайхан 10 автомашинтайгаар танхимаа тэргүүлж байна

Untitled design (2)

УИХ-ын гишүүдийн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх Газар нэгтгэн гаргажээ. Үүнээс УИХ-ын гишүүд хэдэн тээврийн хэрэгсэлтэй талаар мэдээллийг хүргэе.

УИХ-ын гишүүдийг тээврийн хэрэгслийн тоогоор Ц.Цэрэнпунцаг 11, С.Амарсайхан 10, Л.Мөнхбаатар долоон автомашинтайгаар тэргүүлж байгаа бол Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Ч.Ундрам, Н.Учрал нар дөрвөн автомашинтайгаар удаалж байна.

Хамгийн олон тээврийн хэрэгсэлтэй УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нь жийп болон туулах чадвар сайтай BMW маркийн зургаа, Lexus, Mersedes Benz, Land Rover маркийн тус бүр нэг автомашинтай.

Харин УИХ-ын гишүүн С.Амарсайхан нь жийп болон туулах чадвар өндөр Mazda маркийн ес, Lexus маркийн нэг тээврийн хэрэгсэлтэй.

Тэгвэл УИХ-ын 31 гишүүн нэг тээврийн хэрэгсэлтэй гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргасан байна.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих