Дуучин Д.Болд МАН-аас нэр дэвшинэ гэв үү?

bblds"Камертон" хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд өөрийн цахим хуудаснаа нэгэн учир битүүлэг бичвэр нийтэлсэн нь түүнийг сонгуульд нэр дэвших гэж байна гэх хардлагыг олон нийтэд төрүүлсэн.

Түүний бичвэрт "Удаан бодсон, их эргэлзсэн, эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа. Үргэлж баримталж мөрддөг зарчим маань шийдвэл шийдсэн шиг, хийвэл хийсэн шиг… Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил, үе үеийн залуусын үлгэр дуурайлал, зөв чиг нь байхын тулд үргэлж хичээн зүтгэж, хөдөлмөрч сахилга баттай, зөв амьдралаар тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого, илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болно оо…

Хамтдаа өссөн, хөгжсөн, бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн бүх л Монголчуудаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Илүү хүчтэй, илүү шударга, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе…

Жич: Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор,үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болно оо.

Таныг хүндэтгэсэн: Иргэн Доржсүрэнгийн БОЛД" хэмээсэн байх ба түүнийг МАН-аас Говийн бүсэд нэр дэвших хүсэлтээ өгсөн тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. Говийн бүсэд 7 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөх ба Сү.Батболд, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан, сэтгүүлч Б.Мөнхбаясгалан нар нэр дэвшихээр хүсэлтээ өгөөд байгаа билээ.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих