Дэлхийд хамгийн нарийн шпагетти гоймон бүтээжээ
Их Британийн Лондонгийн их сургуулийн коллежийн химичид улаан буудайн гурилаар дэлхийн хамгийн нарийн шпагетти гоймон бүтээжээ.
Гоймонгийн голч нь 372 нанометр буюу хүний үснээс 200 дахин нарийн гэнэ. Эл гоймонг идэхэд зориулаагүй ч шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлд өргөн хэрэглэх боломжтой гэж эрдэмтэд онцолжээ.
Судлаачдын баг гоймонг хийхдээ гурил болон шоргоолжны хүчлийг зүүний сүвэгчээр цахилгаан цэнэгээр татах техникийн ашигласан байна. Ихэнх ногоон ургамлын глюкозыг хадгалах зорилгоор гаргадаг крахмалаар хийсэн нано утсыг шархны боолт хийхэд ашиглах боломжтой аж. Учир нь нано утастай материал ус, агаар нэвтрүүлдэг ч нян бактери оруулдаггүй байна. Мөн анагаах ухаанд өргөнөөр ашиглах боломжтой гэж судлаачид мэдэгджээ.
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих