Т.Батцогт намынхаа гишүүдийг “худалдаж” УИХ-ын гишүүн болох замаа засчээ

Screenshot 2024-05-01 213403Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гэх шошготой олон залуу УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр болсон. Тэдний нэг нь НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт. Түүнийг Х.Баттулгаар “овоглодог”. Тэр ч утгаараа  Ерөнхийлөгч асны дэмжлэгтэйгээр өнгөрсөн оны 11 дүгээр сард Нийслэлийн АН-ын даргын суудлыг авч байв.

Үнэндээ ёс зүйтэй шударгын дүр эсгэдэг НИТХ-ын төлөөлөгчийн жинхэнэ төрхийг намын нөхөд нь тун удахгүй илчлэх гэж байна.

Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай маш ойр шадарлаж байсан НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдавааг намаасаа гаргахад нь хүргэжээ.

Уг нь Т.Батцогтыг өдий зэрэгт хүргэсэн хүн нь Д.Пүрэвдаваа. Гэтэл “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэгчлэн Т.Батцогт увайгүй аашилж, байж болох бүхий л хорыг өөрөө гардан гүйцэтгэж, БЗД-ийн АН-д маш том хагарал үүсгэсэн байна. Хэдийгээр Д.Пүрэвдаваа АН-ын гишүүнчлэлээс татгалзаж “Д.Пүрэвдаваа миний бие өөрийн хүсэлтээр Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзсан тул цаашид тус бүлэгт хамаарч, бүлгийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй болохоо үүргээр илэрхийлж байна” хэмээн мэдэгдсэн ч тэрбээр Монголын либерал ардчилсан намыг байгуулж, хуучин АН-ын гишүүдээ намдаа татаж эхэлжээ.

Т.Батцогтын увайгүй үйлдлээс болж БЗД-ийн Ардчилсан нам хоёр хуваагдаж хэрүүл тэмцэл хийх болжээ. Найман жил гудамжинд лааз өшиглөж явсан АН-ынхан УИХ-ын 2024 оны сонгуулийг тэсэн, ядан хүлээж олуулаа паралментад хөтөлцөн орно хэмээн найдаж байсан ч эрх мэдлийн тэмцлээс болж анхан шатны гишүүдийнхээ тал хувийг нь Д.Пүрэвдаваагийн шинэ намд алдаж эхэлжээ.

Мэдээж Д.Пүрэвдаваа энэ сонгуульд орохын тулд АН-ын анхан шатны гишүүдээр хөл хийж эрх баригч намтай тохироо хийхийг үгүйсгэхгүй. 200 гаруй гишүүнтэй БЗД-ийн АН-ынхан тал хүнээ өөр намд алдсандаа бухимдаж ирэх баасан гарагт Нийслэлийн АН-ын гадаа Т.Батцогтыг эсэргүүцсэн жагсаал хийхээр болжээ.

Тус дүүргийн намын гишүүд “Т.Батцогт БЗД-ийг худалдаж намын жагсаалтаар УИХ-д хөл тавихаар болсон” гэж байсан юм. Тэгэхээр цэнхэр дэлгэцээр хотын дарга асан Д.Сумъяабазар одоогийн хотын дарга Х.Нямбаатар нарыг загнаж яваа Т.Батцогт өөрийн төрөлх араншингаа нууж, шударгын дүр эсгэж яваа нь ичмээр. Хоёрхон сарын дараа УИХ-ын сонгууль болох гэж байхад Т.Батцогт намаа хорлож НИТХ-дээр гэгээнтний дүр эсгэж буй нь ёстой л ичиг ичиг юм даа.

Үргэлжлэл бий.

https://erennews.mn/article/64213



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих