Тархины хавдар үүсгэгч гар утаснаас хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?

Гар утас, таблет, компьютер зэргээр өдөрт 4 болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны хүүхдүүдийн хувьд маш хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болдог гэнэ. Мөн өсөлт хөгжил нь удаашрах эрсдэлтэй байдаг аж. Хүүхдийн тархины яс насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад илүү нимгэн учраас цахилгаан соронзон туяа амархан нэвтэрдэг байна.

Хүүхдээ гар утсаар тоглуулахгүй байх 10 ШАЛТГААН

Тиймээс мэргэжлийн эмч нар дараах зөвлөгөөг хүргэж байна.

0-1 нас: гар утсыг огт хэрэглүүлж болохгүй.

2-6 нас: өдөрт 2 цаг үзэхийг зөвшөөрнө. Ингэхдээ 30 минут үзээд 15 минут амраана.

7-гоос дээш нас: 3 цаг үзэж болно. Харин 30 минут үзээд 15 минут амраана.

Үүнээс илүү хугацаагаар гар утас хэрэглэдэг хүүдхүүдийн сэтгэцэд өөрчлөлттэй болдог байна. СЭМҮТ-д жилд дунджаар 70 хүүхэд энэ төрлийн эмгэгтэй болж эмчлүүлдэг аж.

Илрэх шинж тэмдэг нь эхний ээлжинд нүдний хараа муудах, хөдөлгөөн удаашрах, бодисын солилцооны эрчим буурах, удаан хугацаанд хөдөлгөөнгүй сууснаас болж ийм зовиурууд илэрнэ. Сэтгэл зүйн хувьд донтох байдлаар уур бухимдал, айх, түгшүүрлэх хариу урвалууд гарч болно.

Хүүхэд ухаалаг утасны тод өнгөнд татагддаг учраас гар утасны өнгийг хар, цагаан болгох, ютүб сувгийг устгах, тоглоомгүй, интернэтэд ордоггүй утас авч өгөх, утасныхаа нууц кодыг хэлэхгүй байх зэрэг аргууд үр дүнтэйд тооцогдож байна. Утасны хор уршгийн талаар эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд хэлж өгөхөөс гадна өөрсдөө биеэрээ үлгэрлэх нь чухал.



Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих