Ши Жиньпин: Тайванийг Хятадад нэгтгэхийг хэн ч зогсоож чадахгүй

image-afabd9a1-58de-4869-bf4d-58ec39ae31ccБНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ оны мэнд дэвшүүлэхдээ Тайванийг Хятадад нэгтгэхийг хэн ч зогсоож чадахгүй гэдгийг онцолжээ.
Бээжин Тайванийн ойролцоох цэргийн хүчээ нэмэгдүүлж, 23 сая хүн амтай арлын орчмын ус, агаарын орон зай руу бараг өдөр бүр байлдааны хөлөг онгоц, илгээж байгаа билээ. Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд арлыг өөрийн мэдэлд эргүүлэн оруулахын тулд хүч хэрэглэхийг үгүйсгээгүй.
"Тайваний хоолойн хоёр эргийн ард түмэн нэг гэр бүл" гэж  Ши Жиньпин Хятадын төрийн CCTV телевизээр хэлсэн үгэндээ онцлоод  "Бидний гэр бүлийн хэлхээ холбоог хэн ч тасалж чадахгүй, улс үндэстнийг нэгтгэх түүхэн үйл явцыг хэн ч зогсоож чадахгүй" гэжээ.
Бээжингийн зүгээс "салан тусгаарлагч" гэж үздэг Лай 2024 оны тавдугаар сард Тайванийн Ерөнхийлөгч болсны дараа хурцадмал байдал улам нэмэгдсэн. Арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт Хятадын Засгийн газар Америкийн долоон компанид Тайбэйд зэвсэг худалдаалж, тусламж үзүүлсэнтэй холбогдуулан хориг арга хэмжээ авсан юм. Өнгөрсөн жил Хятадын удирдагч Тайваньтай дахин нэгдэх нь гарцаагүй бөгөөд хоёр талын ард түмэн нийтлэг зорилготой байж, Хятадын үндэстний сэргэн мандалтын алдрыг хүртэх ёстой гэж хэлсэн.
Эх сурвалж: Independent.co.uk


Сэтгэгдэлүүд 0

Сэтгэгдэл бичих