Трампийн хүү Зеленскийгээр тохуурхав
Дональд Трамп Жуниор өөрийн цахим хуудсаараа дамжуулан Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийгээр тохуурхсан байна. Тэрбээр инстаграм хуудас дээрээ аав нь Цагаан ордонд эргэж ирэх үед Зеленскийд өгөх "тэтгэмж" нь дуусна гэх зураг оруулжээ.
Уг зураг дээр "Чи тэтгэмжээ алдахад 38 хоног дутуу байна" гэж бичигдсэн байв.АНУ-ын 47 дох ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өмнө нь Зеленскийгийн нэмэлт санхүүжилт хүссэн мэдэгдлийг буруутгаж, түүнийг "Улс төрчид дундаас хамгийн шилдэг борлуулагч" гэж хэлж байжээ. Мөн ерөнхийлөгчийн тангараг өгсөн даруйдаа Украинд үзүүлэх цэргийн тусламжийг зогсоож чадна гэх саналыг олон нийтэд дэвшүүлж байв. Өнгөрсөн есдүгээр сард Зеленскийн талаар ярихдаа Трамп "Бид дайныг зогсоох хүсэлгүй хүнд хэдэн тэрбум ам.доллар ямар ч хэрэггүй өгч байна" гэсэн юм. Тэрбээр хоёрдох бүрэн эрхийн хугацаандаа дайныг зогсоож чадна гэсэн ч Путин үндсэн зорилгоосоо ухрахгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Гэхдээ Трампийн санал болгох зүйлсийг анхаарч, хэлэлцэх болно гэж Путин хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоор дамжуулан хэлсэн байдаг.
ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих