Трамп ялснаар биткоин 80 мянган ам.доллар давав
АНУ-ыг ирэх дөрвөн жилд Доналд Трамп удирдана. Тэрээр ялалтаа баталгаажуулахтай зэрэгцээд биткоин түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Үнэ нь анх удаа 80 мянган ам.долларыг давсан байна. Учир нь Трамп сонгуулийн өмнө крипто мөнгөний илүү уян хатан зохицуулалт авчрах амлалт өгчээ. Иймд энэ онд биткоины үнэ 80 хувиар өсөв.
Мөн Доналд Трамп сонгуулийн өмнө биткоины нөөц бүрдүүлж, дижитал хөрөнгийг эергээр хүлээн авдаг хүмүүсийг санхүүгийн байгууллагын удирдлагаар томилно, АНУ-ыг дэлхийн крипто нийслэл болгоно гэжээ.
Тэрээр крипто америк долларт аюул учруулахгүй гээд ирээдүйд манай санхүүгийн салбарт ирэх аюул нь крипто биш, Вашингтон буюу өмнөх удирдлагуудын буруу үзэл хандлага илүү аюултай гэж ярьсан байна.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тэр хүмүүст биткоиноо зарахгүй байхыг уриалж, үнэ нь өмнө байгаагүйгээр өснө гэжээ. Биткоины сацуу дэлхийд хамгийн их түгсэн крипто мөнгө болох Этериумын үнэ сонгуулийн дараа 7.5 хувиар өсөж, 3000 ам.доллартай тэнцсэн байна. 2021 онд Этериум хамгийн дээд үнэдээ хүрч, 4867 ам.доллартай тэнцсэн удаатай.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих